Алба хаагчид шагнагдлаа

viber_image_2023-06-20_10-21-53-652.jpg

Монгол Улсад онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ бол шинэ цагийн түүх гэдгийг толотгох учиртай. 2003 онд УИХ-аас Гамшгийн тухай хуулийг баталснаар эр зоригтнууд алба хаадаг энэ албаны шинэ цагийн түүхийг бичиж эхэлсэн байдаг. Бүр өмнө нь 1921 оны Ардын хувьсгалын дараа нийслэл Хүрээнд галын аюултай тэмцэх нэгж байгуулан, авран хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан түүхтэй.

Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагчид ОБЕГ-ын даргын тушаалаар шагнагдлаа.

Онцгой байдлын албаны төлөө III  зэргийн медалиар ахлах дэслэгч Ч.Нацагдорж, ахлах дэслэгч П.Батбаяр,

Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр ахлах дэслэгч Э.Булган, ахлах дэслэгч Г.Дэлгэрдалай, ахлах ахлагч У.Сүх-Эрдэнэ, ахлах ахлагч Г.Ринчинхорол, ахлах ахлагч Б.Ууганбямба, ахлах ахлагч Б.Анхмаа, ахлах ахлагч Н.Ганцацрал нар шагнагдлаа.

scroll to top