Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үед удирдлагын тогтолцоог тогтвортой хангах зорилгоор хөдөлгөөнт удирдлагын байрыг шинээр тохижууллаа.
Хөдөлгөөнт удирдлагын байрыг тохижуулахад орон нутгийн гамшгийн эрсдэлийн сангаас 19,8 сая төгрөгийг шийдвэрлүүлж гамшгийн голомтод холбоо зохион байгуулах, удирдлагаар хангах, цахим хурал зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн төдийгүй олон нийтэд сургалт, мэдээлэл, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад ая тухтай нөхцөлийг бүрдүүллээ.


