ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

356105866_705228738074714_1108943154408417780_n-1.jpg

“Бүрдийн уянга” хүүхдийн зусланд говийн бүсийн хүүхдүүдийн чуулган зохион байгуулагдаж байна. Энэ үеэр хүүхэд багачуудад мэдлэг олгох “Хамтдаа бүтээцгээе” 9 өртөө тус бүр өөрийн онцлогтойгоор хүүхэд бүрийн тэгш оролцох оролцоог хангаж, хүүхдүүд найз нөхөд, бүлгээрээ хамтарч ажиллах практикт суурилсан дадлагыг зохион байгууллаа.

Онцгой байдлын газраас “Аюулгүй байдлын өртөө”-г ажиллуулан хүүхдүүдэд бэлэн байдлын үүргэвчийн ач тус, гал унтраагуур ажиллах, анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг олголоо. Өртөөчилсөн сургалтад Өмнөговь, Говьсүмбэр, Төв, Дорноговь, Дундговь аймгийн 280 хүүхэд хамрагдлаа.

scroll to top