Үер усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах Сүм хөх бүрдийн байгалийн цогцолбор газраар аялагч нарт хүргэлээ. Усны ослоос болгоомжлож зун цагийг зугаатай сайхан өнгөрүүлээрэй.
Сүүлийн таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 553 хүн амь насаа алдсаны 437 буюу 79,0 хувь нь том хүн, 124 буюу 22,4 хувь нь хүүхэд байна.
Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцлийг нь судлан үзэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.


