Эрчим хүчний сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эх үүсвэр, томоохон дэд станцуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хошууч Л.Дорждэрэм ахлан зохион байгуулж байгаа бөгөөд хяналт шалгалт энэ сарын 30-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

