Баяр амралтын өдрүүдэд эхэлж байгаатай холбогдуулан ард иргэдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, Өмнөговь-Мандалговь чиглэлийн А 0202, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн А 0201 зам дагуу сэрэмжлүүлэг самбар байршуулан ажиллалаа.
Сүүлийн 5 жилийн байдлаар усны ослын 32,6 хувь нь 7 дугаар сард, үүний 49 хувь нь баяр амралтын үеэр тохиолдож, амь насаа алдсан иргэдийн 70 орчим хувь нь амарч, зугаалж байсан, 23 хувь нь бага насны хүүхэд байсан байна.


