Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын тогтоол усны ойролцоо усанд автах эрсдэлтэй айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллагуудад үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараа хяналттай байлгаж, тогтоол усанд тоглуулахгүй байхад хяналт тавих, ойрын өдрүүдэд бороотой байх тул тогтоол усны төвшин нэмэгдэж ойролцоох айл өрхүүд усанд автахаас сэргийлж далан, шуудуу татах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.




