УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО!!!

1568e919-16ab-4925-a853-7c83194a8401-1.jpg

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө буюу 24-25-нд шилжих шөнө дундговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, маргааш өдөр нутгийн төв болон зүүн хэсгээр бага зэргийн аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд- Орон сууцны барилга, хорооллын В1 давхарт ус орохоос сэргийлэн арга хэмжээ авах-Гэр хорооллын айл өрхүүд хашаа болон гэрт ус тогтохгүй байхаар усны урсгалыг аюулгүй урсаж өнгөрөх суваг шуудуу татах-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРДУНДГОВЬ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

scroll to top