ХЭТ ХАЛАЛТААС СЭРГИЙЛЬЕ!!!

Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар, үүний дотор говийн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар хэт халалт үүсэж өдөртөө +38+40 градуст хүрэх төлөвтэй байна.

Иймээс Та:

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, зүрх судасны өвчтэй хүмүүс ойрын 3-4 хоногт өдрийн наранд гаралгүй, сүүдэртэй, сэрүүн газарт байж, бүлээн унд, усыг тохируулан уугаарай! Хэт халсан өдрүүдэд хүйтэн усанд орох, хэт хүйтэн хөргөгчийн ундаа, зайрмаг хэрэглэхээс татгалзаарай! Хэт халалтаас болж нарших, дулаанд цохиулах, даралт ихсэх, ухаан балартах, шингэнээ алдах нь ихэсч байгаа тул1. Шингэнээ нөхөх: Өдөрт 1,5-2 литр хүйтэн бүлээн ус заавал уух (ундаа, жүүс шингэнийг нөхөхгүй),2. Хар цай, чихэргүй цэвэр жүүсэнд нимбэг, бага зэрэг зөгийн бал хийж уух (алдсан эрдэс бодис, амин дэм нөхөх),3. Өдөрт 1 аяга сүү, тараг уух (эрдэс, амин дэм нөхөх),4. Аль болох кофе, газтай ундаа, чихэрлэг зүйлээс татгалзах (шингэнийг гадагшлуулах үйчилгээтэй),5.Халуун ногоотой хоол, пицца, хурдан хоол, архинаас татгалзах (шингэнийг хурдан гадагшлуулдаг),6. Хүйтэн бүлээн усанд орох эсвэл нүүр, бие рүүгээ шүрших(хэт хүйтэн ус болохгүй) зэрэг болно.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top