Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн нутгаар ялангуяа нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, дуу цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Малчид иргэд малаа ойр бэлчээх, хувийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, усны хаялга, шуудуу, далангийн бэлэн байдлыг хангах, цув, усны гутал, бээлий, амны хаалт, ариутгалын бодис зэрэг шаардлагатай материалын нөөцийг бүрдүүлж бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.
