ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАРХАЛТЫН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2023-08-22_14-36-55-088.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгтэй хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд салбарын ажиллагсдад Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгох сургалтыг явууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top