ГЭР БҮЛЭЭРЭЭ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЖ, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЛАА

369276003_1341432270064707_2191077480293943707_n-1.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл хамтран өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах мэдлэг чадвар олгох “Бэлэн бай” багц сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Сайнцагаан сумын төвийн 5 багаас тус бүр 2 өрх хамрагдаж гэр бүлээрээ өрхийнхөө гамшгийн эрсдэлийг тодорхойлон зураглал гаргаж, эрсдэлийг бууруулах талаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсрууллаа. Сургалтын хүрээнд иргэд гамшгийн тухай ерөнхий ойлголт тохиолдож болзошгүй эрсдэлийг тодорхойлох аргачлалын талаар суралцсан бөгөөд Онцгой байдлын газрын аврах, гал түймэр унтраах ажиллагаатай танилцсан юм.

scroll to top