Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах 7 хоногийн дадлага сургалт зохион байгуулагдаж байна

viber_image_2023-08-28_21-44-25-175.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, салааны захирагч нарын амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, гал түймэр унтраах ур чадвар, сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 7 хоногийн аяныг өрнүүлэн ажиллаж байна.


             Аян 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдөр танхимын сургалтаар эхэлж, гал унтраах удирдлага зохион байгуулалтын штабын дадлагаар өндөр барилгат гарсан гал түймрийг унтраах, шатахуун түгээх станцад гарсан гал түймрийг унтраах цагийн байдалд ажиллаж, шөнийн дадлага сургуулийг “Шунхлай” шатахуун түгээх станцтай хамтран зохион байгууллаа.

               Дадлага сургуулиар алба хаагчид гал түймрийн үеийн нөхцөл байдлын үнэлгээ, тооцоолол, хүн хүч хэрэгслийн судалгаа, усан хангамжийн нөөцийг тодорхойлж, анхаарах асуудал, тулгарч болох эрсдэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тохиолдож болох эрсдэлийн үед гал унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах төлөвлөлтийг сайжруулсан юм.

scroll to top