Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын дагуу Гал түймэр унтраах аврах 25 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид “Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах”, “Гамшгийн голомтод холбоо зохион байгуулах”, “Шуурхай удирдлагын байрны үйл ажиллагааг турших” сэдвээр дадлага сургалтыг зохион байгууллаа.
Дадлага сургуулийн хүрээнд алба хаагчид 4 тасагт хуваарилагдан үүссэн цагийн байдалд эрэн хайх, аврах, гал түймрийн голомтоос нэрвэгдэгчийг аврах, гамшгийн голомтод холбоог шуурхай зохион байгуулах даалгавруудыг гүйцэтгэн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллалаа.
Энэ удаагийн дадлага сургуульд 2023 оны 2 дугаар улиралд шинээр ашиглалтад орсон явуулын шуурхай удирдлагын байрны үйл ажиллагааг туршиж Эрдэнэдалай, Хулд, Говь-Угтаал сумын салбар, цэгүүдийн алба хаагчдад болон Онцгой байдлын газрын “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-д шууд дамжуулалтыг тасралтгүй 5 цагийн хугацаанд дамжуулснаар онцлогтой боллоо.






