Аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2023” тэмцээн 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тэмцээний нээлтийн арга хэмжээнд ерөнхий боловсролын Мандал сургуулийн “Алтан шонхор” бүлгэмийн аврагч Лхагвадорж Өсвөрийн аврагчийн андгайг нийт оролцогч нараар давтуулан гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэсэн нэгэн зорилго дор нэгдлээ.
Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай оролцож, өсвөрийн аврагч бүлгэмийн аврагч нарт баяр хүргэж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.





