Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Шонхор” өсвөрийн аврагч бүлгэм шилдгээр шалгарлаа

378331926_746602340604020_1867249350727906956_n.jpg

Ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 10-ний өдрөөс 12-ний өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10 өсвөрийн аврагч бүлгэм хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Эрдмийн далай цогцолбор сургуулийн Одгэрэл ахлагчтай “Шонхор” бүлгэм “Тэргүүн байр”-т шалгарч цом, алтан медаль, 400,000 төгрөг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр, “Дэд байр”-т Мандал сургуулийн Мөнхбаяр ахлагчтай “Алтан шонхор” бүлгэм шалгарч мөнгөн медаль, 350,000 төгрөгөөр, “Гутгаар байр”-т Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуулийн Цэрэнжамц ахлагчтай “Харцага” бүлгэм шалгарч хүрэл медаль, 200,000 төгрөгөөр, “Тусгай байр”-т Дэлгэрцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн Моломжамц ахлагчтай “Эрч хүч” бүлгэм шалгарч өргөмжлөл, 50,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцогчид хээрийн нөхцөлд 2 хоногийн хугацаанд майханд байрлаж, өөрсдийн тэсвэр хатуужлыг сорьж, цэргийн болоод аврагчийн ажлын онцлог, ур чадвараас суралцсан бөгөөд тэмцээнд оролцогч нийт өсвөрийн аврагч нарт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр хүргэж, гарын бэлгээ гардууллаа.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

scroll to top