Уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа

377909865_633435205504139_3072576315463272103_n.jpg

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй усны ослын үед уснаас эрэн хайх аврах ажиллагааг шуурхай, тактикийн алдаа, техникийн сааталгүй зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Архангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран Архангай аймгийн Өгийн нуур сумын Өгий нуурт практик дадлагыг зохион байгууллаа.

Дадлага сургуульд тус газрын Эрэн хайх аврах бүлэг, Эрдэнэ далай сум дахь эрэн хайх аврах салбарын 12 алба хаагч оролцож, усны хуурай хувцас өмсөх, гүний усанд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах шумбалтын дадлага, завьт хайгуулын дадлагыг нийт 72 цагийн хугацаанд зохион байгуулж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллалаа.

scroll to top