Аймгийн Бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдахтай холбогдуулан сумдын мэргэжлийн анги, онцгой комиссын бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаар аймгийн Засаг даргын Захирамжаар томилогдсон ажлын хэсэг Өлзийт, Гурвансайхан, Өндөршил сумдад бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэгээр сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувийн болон албаны бэлтгэл, бэлэн байдалд үнэлэлт өгч, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар танхимын сургалт зохион байгуулан анхаарах асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.


