Ажлын хэсэг баруун сумдад ажиллаж байна

380944951_277594658451612_4621666349505853955_n.jpg

            Аймгийн бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах зорилгоор тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад ажиллаж байна.

            Ажлын хэсэг сумын мэргэжлийн ангийн техник хэрэгсэл, хувийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авах дадлагыг зохион байгуулж байна.

scroll to top