Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг энэ сарын 25-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах, үүрэг чиглэл хүргүүлэх зорилгоор урьдчилсан үзлэгийг зохион байгууллаа.
Урьдчилсан үзлэгт аймгийн Онцгой комисс, аймгийн гамшгаас хамгаалах 12 алба, тусгай зориулалтын 15 мэргэжлийн анги, Сайнцагаан сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, томилгоожсон техник хэрэгсэлтэйгээр оролцож, аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өглөө.


