Онцгой байдлын газар ахмадын баярыг угтаж цэргийн бэлтгэл алба хаагчид болон ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, бэлтгэл дэд хурандаа Д.Батболд, бэлтгэл ахмад Ж.Жигдэн нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ.
Баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын тэргүүний ажилтан” тэмдгээр бэлтгэл ахлах ахлагч Н.Эрдэнэ-Очир, “Онц гал сөнөөгч” тэмдгээр бэлтгэл ахлах дэслэгч Ю.Даваажав нар шагнагдлаа.
Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”, ахмадын холбооны “Хүндэт тэмдэг” -ээр цэргийн бэлтгэл алба хаагч болон ахмадуудыг шагнаж урамшуллаа.











