Алба сурталчлах өдөрлөгт урьж байна.

12536.jpg

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2023 онд “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсонтой холбогдуулан Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт Чагдаржавын талбайд алба сурталчлах өдөрлөгийг зохион байгуулна.

Онцгой байдлын үйл ажиллагааны онцлог, аврагч гал сөнөөгч мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны онцлогийн талаар сонирхсон иргэд болон тус салбарын мэргэжлийг сонирхож байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

scroll to top