Онцгой байдлын ерөнхий газраас Дундговь аймагт 2023 оны 09 дүгээр сарын 25 ны өдрөөс зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймаг сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн төдийгүй бүх шатны байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, дээшлүүлэх замаар байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлж, болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд үндсэн зорилго нь оршиж байна.
Энэ удаагийн бэлэн байдлын үзлэг нь улсын хэмжээнд зохион байгуулагдсан газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангуулах стратегийн команд штабын сургуулийн дараа зохион байгуулагдаж байгаа нь бэлтгэл ажлыг хангуулахад алба мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн сурч дадлагажсан, гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу эрх үүргээ ухамсарласан сэргэг дадлага болж байгаа бөгөөд энэ нь 2025 онд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийн томоохон бэлтгэл болж байгаагаараа онцлогтой байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж байна.
