ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

392791489_764113185519602_8458583793631213748_n.jpg

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор алба сурталчлах өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Мандал худалдааны төвийн бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, эрэн хайх аврах, гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа авто машин техник хэрэгсэл, аврагч гал сөнөөгч нарын үүрэг, чиглэлийг танилцуулж, гал унтраах тархалтын үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Өдөрлөгт урилгаар Цэгц билэг сургуулийн Б.Ууганцэцэг багштай 7б ангийн хүүхдүүд оролцож, “Алтан хонх” асуулт хариултын тэмцээнээр мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс сурагч Н.Төгс-Эрдэнэ тэргүүн байранд шалгарлаа.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

scroll to top