Аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу Баянжаргалан суманд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.
Сургуулийн хүрээнд сумын Онцгой комиссын гамшгийн үеийн шуурхай шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх ширээний дадлага, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үнэлж, ард иргэдийн нүүн шилжих дадлага, аврах ажиллагааны дадлага сургууль, хээрийн дадлагыг зохион байгуулсан бөгөөд Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн нүүн шилжих дадлагыг сумын нийт иргэдийг хамруулан зохион байгуулж, иргэдэд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл зөвлөмж өгснөөр онцлогтой байлаа.