Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн Гар бөмбөг, Дартс, Шагайн харваа, Ширээний теннис, Биллиард, E-спортын төрлөөр зохион байгуулагдаж нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид алтан медаль, өргөмжлөл, шилжин явах Цомоор шалгарсан бол Гар бөмбөгийн аваргаар Хулд сум дахь эрэн хайх аврах салбар, Дартсын аваргаар ахлагч М.Азжаргал, багийн төрөлд дэслэгч Э.Билгүүнхангал ахлагчтай баг, Биллиардын аваргаар дэслэгч Ц.Цэнд-Аюуш, үндэсний Шагайн харваа, E-sport-ын аваргаар Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх аврах салбар, Ширээний теннисний аваргаар дэслэгч Ө.Энхжаргал, ахлах ахлагч Н.Мөнхбат нар тус тус шалгарсан юм.
Энэ удаагийн тэмцээнд “Говь принт”, Номин худалдааны төв, Одон гоо сайхны худалдаа зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, тэмцээний ялагч нарт болон эмэгтэй алба хаагчдыг гарын бэлгээр урамшууллаа.