“Бага насны хүүхдийн цогц хөгжил” төслийн орон нутгийн сургагч багш нар Онцгой байдлын газарт тус сургалтыг зохион байгуулж, алба хаагчдад бага насны хүүхдийн сэтгэл зүйг ойлгож, гэр бүрдээ эерэг уур амьсгал бий болгох талаар сонирхолтой сургалтыг зохион байгуулж, гарын авлага тараалаа.
Сургалтад Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн танхимаар болон цахимаар хамрагдаж, сургагч багш нартай цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.