Аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу Өлзийт суманд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна.
Сургуулийн хүрээнд сумын Онцгой комиссын гамшгийн үеийн шуурхай шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх ширээний дадлага, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үнэлж, ард иргэдийн нүүн шилжих дадлага, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулж байна.
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ