Аймгийн прокурорын газарт гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах заавар аргачлал, хувь хүний бэлэн байдлыг хангуулах, болзошгүй гал түймрийн аюулын үед авах шуурхай арга хэмжээ сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Мөн тус сургалтын хүрээнд гал түймэр унтраах тархалтын сургуулиар объектын онцлогийг судалж, гал түймрийн үед ажиллах хүн хүч хэрэгслийн тооцоог гарган гал түймэр унтраах шуурхай картыг шинэчлэн боловсрууллаа.