АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

viber_image_2023-11-20_19-41-19-991.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлж, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд үнэлгээ, дүгнэлт хийлээ.

Мөн бие бүрэлдэхүүнийг зөвлөмж өгч, сахилга хариуцлага, дэг журам, албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдад дэмжлэг үзүүлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

scroll to top