Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

404265800_885942543531976_4127171510712323902_n.jpg

Дундговь аймгаас Өмнөговь аймаг хүртэлх хатуу хучилттай зам дагуу халтиргаа гулгаа ихтэй байгаа тул аймгийн “Шуурхай штаб” хуралдаж, авто замын тээврийн хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын А/634 тоот захирамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 21:00 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төвийн удирдлагуудад үүрэг болголоо.

Гарсан шийдвэртэй холбогдуулан Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг цуцалж, хөдөлгөөн үйлдсэн байсан 45 зорчигчийг Дундговь аймгийн төвд түр байрлуулж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төвөөс хяналтын постыг ажиллуулж байгаа бөгөөд Дундговь авто зам ХХК-аас 7 ажилтан, 2 техник хэрэгсэл, 10 тн давсны нөөцтэй бүрэлдэхүүн томилогдон үүссэн эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна.

Дундговь аймгийн хэмжээнд 21:00 цагийн байдлаар 11 суманд цас орсон, 3 суманд цас үргэлжлэн орж байгаа, 4 суманд огт цас ороогүй гэсэн мэдээлэлтэй байна.

scroll to top