Анхааруулга, зөвлөмж өгч ажиллаж байна

403079765_785069926757261_1041057348195697362_n.jpg

Цас орсны улмаас явган шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдан, замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байгаа тул алба хаагчид авто замын төлбөр хураах цэгт зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Мандалговь-Улаанбаатарын чиглэлд Төв аймаг, Ногоон даваа орчим цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Мандалговь-Даланзадгадын чиглэлд авто замын зорчих хэсэг мөстсөн халтиргаа, гулгаа ихтэй байгаа тул иргэд та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчих, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна.

scroll to top