Даардаггүй өвөл нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

406670627_1625696684626741_5894530224289038529_n.jpg

Онцгой байдлын газраас ард иргэдэд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг хүргэх, болзошгүй эрсдэлийн үед өөртөө болон бусдад туслах мэдлэг олгох “Даардаггүй өвөл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Номин худалдааны төвтэй хамтран өдөрлөг зохион байгуулж, үйлчлүүлж байгаа ард иргэдэд “WHAT3WORD” гурван үгт хаягаар байршил мэдээлэх апп, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Иргэн та бүхэн өвлийн улиралд дулаан хувцаслаж, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож, төөрөхөөс сэргийлэх гар утсандаа what3word апп суулган ашиглахыг зөвлөж байна.

scroll to top